0

Монголын хүүхдийн ордны уран зургийн багш, уран бичээч Д.Батбаярыг энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа.

-Сүүлийн үед каллиграф буюу уран бичлэгийг хүмүүс их сонирхож байна. Энэ соёлын утга санааг та юу гэж ойлгож, уран бүтээл туурвиж байна вэ?

- Каллиграф нь Грекээс гаралтай соёл юм. Одоо дэлхий нийтэд хүчтэй хөгжиж байна. Хүн төрөлхтний түүхэнд латин үсэг хөндлөн, араб, япон бичиг хойноосоо урагшаа, Монгол бичиг дээрээс доошоо бичиж байна. Ер нь бичиг соёл бол дэлхий нийтэд тухайн улс орныг илэрхийлэх имиж нь байдаг.

Босоо бичиг ганцхан Монголд л байдаг учраас бид энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Монгол бичиг 1000 гаруй жилийн түүхтэй. Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан тэр хүчирхэг үед монгол бичиг бий болжээ. Энэ эх сурвалжийн хамгийн нандин дурсгал нь “Чингисийн чулууны бичиг” юм. Харамсалтай нь энэ бичиг хаана байдаг, дээр нь юу хадгалагдаж үлдсэн гэх мэдээллийг мэргэжлийн судлаачид л харж анзаарч байдаг. Харин ихэнх монголчууд мэдэх нь битгий хэл, сонирхох ч үгүй байна уу даа гэж анзаарах юм.

-“Чингисийн чулууны бичиг”-ийн үнэ цэнийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ дурсгал маань Оросын Эрмитажийн музейд хадгалагдаж байна. Сибирийн судлаач Спасский Хархираа голын хавиас бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг. Түүнээс хойш олон орны эрдэмтэн чулуун дээрх бичгийг нь тайлж унших гээд чадаагүй. 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ очиж судлаад, Чингисийн чулууны бичиг гэдгийг тайлсан байдаг. Чулуун дээр 1224 оны өвөл их хуралдай хийж, тэр үеэр болсон наадамд Хавт Хасарын хүү Есүнхэ ноён 335 алд хол байсан байг оносон түүхэн амжилтыг тэмдэглэсэн байдаг.

Японы хийсэн “Монголын их гүрний тухай” цуврал бүтээл бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн бүтээл болсон. Түүнийг бид дахин дахин үзмээр байна. Хийж бүтээж чаддаггүй юм гэхэд дэлхий нийт Монголыг хэрхэн харж байна гэдгийг мэдэрч байх учиртай юм л даа. 

Ер нь монгол бичгийн соёл Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байх үед дэлгэрсэн болохоор олон оронд холбоотой түүх нь байдаг. Гадны нэгэн эрдэмтэн “Дэлхийн дээр хамгийн их тарсан ном бол Монгол ном” гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр үнэн шүү. Аль ч орны номын санд уншиж чадахгүй ч гэсэн бидний босоо бичигтэй бүтээлүүд байж байдаг. Италид гэхэд XII зууны үеийн Энх тайвныг зарлан тунхагласан алдартай захидал бий. Бид түүнийг үзье гэвэл Италид очих шаардлагатай болж байна.

-Ер нь уран бичлэгээр дамжуулан монгол бичгийн соёлтой танилцаж, тэр бүү хэл Монголын түүхээ мэдэх ач холбогдолтой юм. Тийм ээ?

-Тийм шүү. Би өнгөрсөн хугацаанд дэлхийн алдартай түүхэн бүтээлийг их судалсан. Тэнд яагаад ч юм бэ монгол түүхийг оруулдаггүй байлаа. Харин сүүлийн үед дэлхийн зохиолч, судлаачид Монголын түүхэнд их ач холбогдол өгдөг боллоо. Ер нь бол Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хүлээн зөвшөөрч эхлэж байна. 

Японы хийсэн “Монголын их гүрний тухай” цуврал бүтээл бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн бүтээл болсон. Энийг бид бүхэн дахин дахин үзмээр байна. Хийж бүтээж чаддаггүй юм аа гэхэд дэлхий нийт Монголыг хэрхэн харж байна гэдгийг мэдэрч байх учиртай юм л даа.

Өмнөх Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа
Дараах Харааны бэрхшээлтэй ч суран эдлэл хийж өрхийн орлогоо бүрдүүлж байна

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх