25 жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг нь ЗХУ-аас бүрэн хамааралтай болсон байлаа. Зүүн Европт социалист систем нуран унаж, ЗХУ задарснаар 1991 онд Монгол, Оросын хооронд байгуулсан 400 сая ам.долларын бартерын худалдааны гэрээ биелэгдэхгүй болов. Ийнхүү Монголын импорт 80 хувиар тасарч, ховор тачирхан, хүйтэн өвөл эхэллээ. Эдийн засаг үндсэндээ дампуурч, дэлгүүрт давс, худалдагч хоёр л үлдээд байв.

Монголчууд улс орноо нэг нам давамгайлсан тогтолцооноос олон хүчнээс бүрдсэн, парламентын ардчилал руу, төвлөрсөн төлөвлөгөөт дэглэмээс зах зээлийн эдийн засаг руу шилжүүлж эхэллээ. Энэ түүхэн шилжилтээ одоо эргэн харахад хийсэн, бүтээсэн зүйл их буй ч, дутуу дулимаг ажил ч багагүй аж. Улс төр, эдийн засгийн энэ давхар шилжилтийг донор орнуудын болон олон улсын хөгжлийн институцүүдийн тусламж, хөнгөлөлттэй зээлгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Өмнөх Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа
Дараах Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл