0

Эх орноо аливаад тусгаар тогтнолгүй болгоход хүргэвээс тухайн тэр цаг үед амьдарч буй хүний амьдрал хагас амьдрал, хагасын хагас амьдрал байсан байх болно, их л муухайдаа... Эх орны хөгжил, үндсэндээ, нэг юмнаас л, гүн, дотоод чинадыг нь хэн ч, хэзээ ч, ямар ч үгээр тайлбарлаж эс чадах ганц агуу юмнаас л хамаардаг. Тэр агуу юманд хүрэхүйд хэцүү ч, маш амархан. Гагцхүү хачин нь, яагаад амархан нь ч, яагаад хэцүү нь нууц байдаг.

Тэр агуу юм-Хайр! Хүний амьдралд хамгийн ойлгомжтой ч, хамгийн ойлгомжгүй нь Хайр юм шиг надад санагддаг. Хайрыг хүн хаа нэгтээгээсээ олоход ч, хайрын агууд хүрэхэд ч зарим хүмүүст амархан байдаг л байх, заримд нь ч хэцүү байдаг л байх. Тэгж харагдаад байдаг. Бодвол, амархан байх чанартай тохиол нь ч нууц, хэцүү байх чанартай тохиол нь ч нууц байдаг юм уу, бүү мэд. Ямартаа ч хүнд эхээс төрснөөс нь хойшхи хугацаанд нь, амьдралд нь хэрэгтэй олон юмсын дотроос хамгийн эхний хэрэгцээтэй нь хаанаас ч хараат бус тусгаар тогтнох эрхтэй эх оронтой байх хэрэгцээ юм.

Үүнийг би амьдралаас үнэхээр сайн мэдэж авсан, тэгээд ч үнэхээр сайн ойлгож сурч дээ, хөөрхий. Хэн мэдэх вэ, Бурхан минь, хэн нь ямар хэмжээгээр эх орноо бүтнээр нь хайрлаж чадаж байгаагийн нь хэмжээгээр төрсөн нутаг ус нь тэр хүний наслах насны хэмжээг тогтоодог ч байж магадгүй л юм шүү дээ...

Эх орон гэдгийг хүн бүүр дотоод гүнээсээ гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн үр нь байх хэрэгтэй, орь сайхныг нь гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн санаа, биетэй, ер нь д яг (уучлаарай!) адуу, үхэр байх хэрэгтэй. Яагаад адуу, үхэр байх хэрэгтэй нь гэвэл, эхийнхээ хэвлийд хүний нутагт зарагдсан унага эхээ хаяад нутаг гүйдэг, эзэн нь хүнд худалдсан үнээ анх тугалсан газар руугаа мөөрөөд шогшдог гэлцдэг.

Өмнөх Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа
Дараах “Петро Чайна Дачин Тамсаг” монголчуудыг шахаж, хооронд нь талцуулж байна

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх