Монгол банкнаас сар болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар ОУВС-гийн хөтөлбөр болон өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг хүргэв.

ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсад олгох Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хөтөлбөрийг валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг Монголбанкнаас онцоллоо.

Монгол Улсын гадаад валютын нөөц хамгийн сүүлийн байдлаар 1.2 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ нь импортын 3.2 сарын хэрэгцээг хангах түвшинд байна гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд мэдээллээ.

ОУВС-гаас авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын нөөц аажмаар нэмэгдэж, энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд дөрвөн тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрнэ гэсэн таамаглалыг хийжээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг хүргэвэл.

  • Дөрөвдүгээр сарын эцэст Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.1 хувь буюу 28.0 төгрөгөөр чангарч 2419.4 болжээ.
  • Тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2421.8 төгрөг байв. Мөн сарын эцэст төгрөгийн евротой харьцах ханш 2633.7, Хятадын юаньтай харьцах ханш 350.7, ОХУ-ын рубльтай харьцах ханш 42.5 байв.
  • Нийт ипотекийн зээлдэгчдийн тоо өмнөх сард 945 зээлдэгчээр нэмэгдэж 90850-д хүрсэн байна.
  • Шинээр олгосон зээлийн 65.7 хувь буюу 36.9 хувь тэрбум төгрөг нь хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл байна.

Ипотекийн зээлийн тухайд сард дунджаар тогтмол 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа аж. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор ипотекийн найман хувийн зээлийг энэ жил Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм байна.

Харин ирэх жил Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж өгөх аж.

Өмнөх Хүүхдийн баяраар ХААНА, ЯМАР тоглолт болох вэ?
Дараах Анагаахын оюутнууд иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөв