Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад сүүлийн таван жилд улсын болон хотын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламжаар 130 тэрбум төгрөг зарцуулжээ. Утаанд үр дүнтэй, үргүй зарцуулсан мөнгөний тухай толгой эргэм зөрүүтэй тоо байх авч бид БОНХАЖЯ-ны тайланд тусгасан тоог иш үндэс болголоо.

Дээрх 130 тэрбумаас гадна УИХ-ын гишүүн Д.Батзориг Монголын Мянганы сорилтын сангийн ”Цэвэр агаар” төслийн  33 сая долларыг хэрхэн зарцуулсан задаргаатай танилцах хүсэлтээ тавьсан байна лээ. Энэ төсөл 2009 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд ам.долларын тухайн үеийн ханшаар тооцоход 55-56 тэрбум төгрөг болох юм.

Байгаль орчны яам, хотын архиваас ч 33 сая долларын зарцуулалтын тайлан олдохгүй байгаа  тухай тус яамны мэргэжилтэн ярьсан. Ор сураггүй алга болсон энэ мөнгөн дүнг оруулж тооцвол утааг бууруулахад сүүлийн таван жилд бараг 200 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өмнөх Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа
Дараах Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл